fbpx
menu

Технологи

Оюуны Ундраа Групп мэдээлэл технологийн салбарт 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Налайх дүүрэгт анхны кабелийн телевизийн үйлчилгээг нэвтрүүлж байсан түүхтэй.

Эм Эн Би Си” ХХК нь мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшлийн хурдыг айл өрх бүрт хүргэхийг зорин, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг судалж, үйлчилгээний чанар стандартыг тогтмол сайжруулснаар Улаанбаатар хотын газар нутгийн 90%-ийг хамарсан тоон телевизийн сүлжээг байгуулж чадсаны үр дүнд харилцаа холбооны дэд бүтэц муу хөгжсөн нийслэлийн захын дүүрэг, гэр хороолол, зуслангийн айл өрхүүдэд олон сувагт тоон телевизийн үйлчилгээг тогтмол чанартай хүргэж байна.

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

Дэлхий даяар тоон системд шилжиж байгаатай холбоотойгоор “Эм Эн Би Си” ХХК-ийн хамт олон 2014 онд технологио бүрэн шинэчилж DVB-T2 тоон системд шилжүүлснээр хэрэглэгчид дээ дэлхийн шилдэг 100 гаруй телевизийн сувгийг дуу дүрсний өндөр чанартайгаар үзүүлж байна.

ИННОВАЦИ

Улаанбаатар хотын айл өрх бүрийг өндөр хурдны интернеттэй холбох зорилтот аяны хүрээнд хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр хурдны утасгүй интернет WiFi үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

WTTX/ОТТ төсөл

NEW TECHNOLOGY SOLUTION

Улаанбаатар хотын өнцөг булан бүрийг интернетээр бүрэн хангах зорилгын хүрээнд WTTX (wireless to the x) технологид суурилсан OTT(over the top) системийн утасгүй интернетийн үйлчилгээг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн үр дүнд Улаанбаатар хотын орон сууцны болон гэр хорооллын иргэдийг бүрэн хамарсан утасгүй интернетийн цогц дэд бүтцийг бий болгож, одоо шилэн кабелиар хүрч буй үйлчилгээг утасгүй хэлбэрээр эцсийн хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлэх юм. Уг төслийг бид салбарын дэлхийд тэргүүлэгчдийн нэг HUAWEI technologies хамтран хэрэгжүүлж 2018 оны 4-р улиралд бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөж байна.

Partners

ТӨСӨЛ БҮР ЯЛГААТАЙ,

ГЭХДЭЭ БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ ХЭЗЭЭД ИЖИЛ.

Вэбсайт үзэх
Translate »