menu

Консалтинг

Оюны Ундраа Группийн улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж ирсэн олон ажлуудын нэгэн том жишээ нь барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтууд билээ.

Оюны Ундраа Группийн улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж ирсэн олон ажлуудын нэгэн том жишээ нь барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтууд билээ.

Улс орны хөгжлийн шууд тусгал болсон уг салбарт олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагааг нэвтрүүлж, ойрын ирээдүйд салбарын тэргүүлэгч компани болон хөгжиж, нийслэл хотын нүүр царай болсон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх нь бидний зорилго юм.

Оюуны Ундраа Группийн охин компани болох “Оюуны Ундраа Пропертиз” ХХК нь 2012 онд байгуулагдсан ба архитектур, интерьер дизайн, барилга угсралтын менежмент, үл хөдлөх хөрөнгийн менежмент, зэрэг цогц үйлчилгээг үргэлжлүүлэн хийдгээрээ онцлогтой үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч комани юм.

Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол цэг болох Богд Хан уулын Зайсан толгойн хүрээлэн буй орчныг сайжруулан хөгжүүлэх, хотын иргэд болон гадны жуулчдад илүү тав тухтай, орчин үеийн өнгө үзэмжтэй, эрүүл ногоон орчин, уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Зайсан соёл амралтын бүс” цогц төслийг Оюуны Ундраа Пропертиз санаачилсан бөгөөд дараах дэд төслүүдийг төлөвлөсөн болно. Үүнд :

  • “Зайсан Хилл” цогцолбор,
  • “Зайсан Скуэр” төв,
  • “Дуут усан оргилуур” нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах төсөл

Эдгээрээс “Зайсан Скуэр” төв, “Зайсан Хилл” цогцолбор, “Дуут усан оргилуур” дэд төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн үйл ажиллагаанд бүрэн оруулаад байна.

Дэлгэрэнгүй

“CITY WITHIN THE CITY” PROJECT

ZAISAN SQUARE

“Оюуны Ундраа Пропертиз”- ийн ууган төсөл болох “Зайсан Скуэр” төв нь Зайсан толгой, Туул голын хөвөөнд байрлах 10 давхар, 14 000 м2 талбайтай, тансаг зэрэгэлэлийн дэлгүүрүүд, тав тухтай оффисс, фитнес, банк, ресторан, супермаркет зэрэг үйлчилгээг хамруулсан холимог зориулалтын барилга юм.

Уг төв нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд шинэлэг өнгө үзэмж, байршлын давуу тал, орчин үеийн хэв маягийг илтгэсэн гадна фасад, дотоод тансаг орчин зэрэгээр ялгарч, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн бүтээн байгуулалт болсон билээ.

“Оюуны Ундраа Пропертиз” нь барилгын зураг төслөөс авахуулаад барилга угсралт дотоод болон гадна тохижилтыг цогцоор нь гүйцэтгэж, түрээслэгч, үйлчлүүлэгчдийг өдөр тутмын тав тухыг дээд зэргээр хангах үүднээс барилгын үйл ажиллагааны менежментийг хариуцан ажиллаж байна.

Вэбсайт үзэх

ZAISAN HILL

Улаанбаатар хотын аялал жуучлал, түүх соёлын гол цэг болох Зайсан толгойд байрлах тус цогцолборыг Оюуны Ундраа Пропертиз 2017 онд ашиглалтад оруулсан ба Улаанбаатар хотод шинэлэг өнгө, дүр төрх нэмсэн бүтээн байгуулалт болж чадсан.

11 давхар, нийт 28 500 м2 талбайтай уг цогцолбор нь дотроо олон үндэсний хоол, кофе шоп, хувцас загварын дэлгүүрүүд, гоо сайхан, фитнес төвөөс авхуулаад Монголын анхны 4DX кино театр, хуримын ордон, арга хэмжээ зохион байгуулах танхим, музей гэх мэт үйлчлүүлэгчдийн бүх хэрэгцээг нэг дор багтаасан. Мөн гадна нийтийн эзэмшлийн талбайг тохижуулан Дуут усан оргилуурыг байгуулж, Зайсан толгойн түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалан үлдэж, иргэд жуулчдад нээлттэй байхаар шийдвэрлэсэн нь төслийн онцолгуудын нэг билээ.

Зайсан хилл цогцолборын зочид оюунлаг бөгөөд тансаг байдлын төгс хосолсон орчинд хайр баяслаар дүүрэн уур амьсгал дунд дуусашгүй олон дурсамжит мөчүүдийг өнгөрөөх болно.

Вэбсайт үзэх

ТӨСӨЛ БҮР ЯЛГААТАЙ,
ГЭХДЭЭ БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ ХЭЗЭЭД ИЖИЛ.

Вэбсайт үзэх
Translate »