menu

БИДНИЙ ТУХАЙ

Оюуны Ундраа Групп нь Монгол улсын эдийн засгийн тулгуур салбаруудад төрөлжсөн үйл ажиллагаа эрхэлдэг 100 хувь Монгол эзэмшилтэй хувийн хэвшлийн анхдагч компаниудын нэг юм.

Мэндчилгээ

 

Оюуны ундраа группийн цахим хуудсанд зочилсон эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе.

 

Оюуны Ундраа Группийн цахим хуудсанд зочилсон эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид 1992 он буюу Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байсан үед бизнесийн гараагаа эхэлж байсан билээ. Нийгмийн шилжилтийн хямралыг боломж болгон харж чадсаны үр дүнд бид хэвлэх үйлдвэр, шатахуун импортын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн юм. Үүн дээр тулгуурлан Монголын хувийн эзэмшлийн анхны ШТС болон такси үйлчилгээг нэвтрүүлж байсныг өдгөө дурсахад таатай байна.

Энэ үеэс группийн үндэс суурь тавигдаж өнгөрсөн он жилүүдэд бид бизнес болон нийгмийн эрх ашгийн тэнцвэртэй бодлогыг баримталж Монгол орны эдийн засгийн тулгуур салбаруудад үйл ажиллагаагаа өргөжүүлэн, өнөөдөр 1700 гаруй ажилчидтай, харилцагчдын итгэлийг хүлээсэн, хувийн хэвшлийн томоохон төлөөлөл аж ахуйн нэгж болон өргөжсөн.

Өнөөдөр Оюуны Ундраа Групп орон даяар уул уурхай, мэдээлэл технологи, үл хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлж, бодит бүтээн байгуулалтуудыг бий болгож иргэдийн амьдрал, орон нутгийн болон улс орны хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.

Бидний өсөлт дэвшлийн ард оюунлаг, ёс зүйг эрхэмлэсэн, мэргэжлийн хамт олны маань хөдөлмөр хүсэл тэмүүлэл шингэсэн байдгыг бахархалтайгаар цохон тэмдэглэмээр байна. Мөн түүнчлэн бидний түүхийг хамтдаа бичилцэж, өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамт байсан хамтрагч, харилцагчид та бүхэндээ талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлэх нь зүйтэй.

Цаашид бид өөрсдийн зарчим, итгэл үнэмшилдээ үнэнч байж олон улс дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, нийгмийн шаардлагад нийцсэн, төсөл бүтээн байгуулалтыг хийхийг зорин ажиллах болно.

С.Ганбат

Ерөнхий захирал

БИДНИЙ ТУХАЙ

Оюуны Ундраа Групп нь Монгол улсын эдийн засгийн тулгуур салбаруудад төрөлжсөн үйл ажиллагаа эрхэлдэг 100 хувь Монгол эзэмшилтэй хувийн хэвшлийн анхдагч компаниудын нэг юм.

Өдгөө бид уул уурхай, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, мэдээлэл технологийн салбаруудад 16 охин компани, 1700 ажилчидтай Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгж, үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, шилдэг ажил олгогч байгууллага болсон. Хэдий бидний салбар бүрт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бүхэн харилцан адилгүй ч группийн үнэт зүйлс үндсэн зарчмыг охин компаниудад нэвтрүүлж, бид нэг зорилго нэг итгэл үнэмшлийн дор нэгдсэн хамт олон юм.

Бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага чадвараа ашиглан улсын хөгжилд бодит хувь нэмэр болох төслүүдэд илүү ач холбогдол өгч, анхаарлаа хандуулан, цаашид нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтуудыг бий болгож тэдгээрийг дэлхийд таниулах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Бидний
Зарчим

БИДНИЙ БИЗНЕСИЙН ЗАРЧИМ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД, ХАМТРАГЧ, ХАРИЛЦАГЧИДТАЙГАА УРТ ХУГАЦААНЫ ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭН ХАМТДАА ХӨГЖИХ ЮМ.

АЛСЫН
ХАРАА

БИД ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛНА.

ЭРХЭМ
ЗОРИЛГО

ШИНЭ САНАА САНААЧЛАГЫГ ДЭМЖСЭН, ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОЮУНЛАГ МАНЛАЙЛАГЧ БАЙХ.

УДИРДЛАГЫН БАГ

Х.Гансүх

Бизнес Хөгжлийн Газрын Захирал, Оюуны Ундраа Групп

Ө.Цолмонбаяр

Гүйцэтгэх захирал, Монголын Санхүүгийн Групп ББСБ

О.Тэнүүн

Гүйцэтгэх захирал, Оюуны Ундраа Пропьертиз

Б.Оюунтуяа

Санхүүгийн газрын захирал, Оюуны Ундраа Групп

Д.Энхтуяа

Үйл ажиллагааны газрын захирал, Оюуны Ундраа Групп

М.Мөнгөнцоож

Үйл ажиллагаа хариуцсан захирал, СС Монголиа

Ж.Золбат

Ерөнхий менежер, Эм Эн Би ХХК

ЦАГАЛБАР

2017

  • Completed Zaisan Hill Complex project
  • Founded PrimeCineplex Zaisan cinema

2012-2016

  • Established Nitro Sibir Mongolia LLC
  • Completed Zaisan Square Centre project
  • Completed full renovation of Tank Statue Square and Fountain

2007-2011

  • Established "Oyuny Undra Properties" Co.,Ltd
  • Established Mongolian Financial Group NBFI

2002-2006

  • Established SS Mongolia LLC.
  • Developed Bayan Erch Molybdenum Mine Processing Plant.
  • Developed "Sain Nomun Monastery"
  • Established “Ar Janchivlan” mineral spring water factory
  • Established “MNBC” digital multi-channel media operator

1997-2001

  • Started operation in Mining sector.
  • “ICI AUTOCOLOR” automobile paint factory opened.
  • “Buyan Nalaikh” the first cable TV station in Nalaikh District, Ulaanbaatar started.
  • Founded The International Foundation for Social Welfare & Cooperation (IFSWC) NGO

1993-1996

  • First private company to import petroleum products to Mongolia.
  • First private company to setup and operate gas station.

1992

  • Establishment of Oyuny Undra Group (OUG) as manufacturing and printing service company
Translate »