НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Оюуны Ундраа Групп нь бизнесийн болон нийгмийн эрх ашгийгн тэнцвэртэй бодлогыг баримтлан компаний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ямагт биелүүлж  хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Бид нийгмийн хариуцлагыг зөвхөн ажлын байр бий болгох, улсын төсөвт татварын орлого төвлөрүүлэх ойлголтоор хязгаарлахгүйгээр сайн дурын бодит үр дүн, өгөөж өгөх үйл ажиллагаануудыг санаачлан хэрэгжүүлдэг билээ.

Өнгөрсөн хугацаанд бид нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн зарим үйл ажиллагаануудаас танилцуулбал:

Оюунлаг сурагч хөтөлбөр

Дунд сургуулийн сурагчдын хэлний мэдлэгийн төвшинг нэмэгүүлэх , үүний үндсэндээр нийт боловсролын салбарын чанарыг сайжруулах зорилгын хүрээнд ОУГ Оюунлаг сурагч хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд гарсан санаачлагуудын нэг болох 24 цагийн англи хэлний хичээлийн телевизийн сувгийг шинээр нээж сурагчдад хэлний мэдлэгээ дээшлүүлэх бодит боломжийг бүрдүүлээд байна.

Зайсан хилл төслийн хүрээнд бид цогцолборын гадна талбайг бүрэн тохижуулж, дуут усан оргилуур, задгай театр, зоогийн газар, түүх соёлын дурсгалт зүйлсийг багтаасан нийтийн эзэмшлийн талбайг бий болгосноор Улаанбаатар хотын иргэд чөлөөт цагаа өнгөрөөж амарч зугаалахад тохиромжтой, тохилог орчныг бүрдүүлсэн.

Нийгмийн халамж хамтын ажиллагааны

олон улсын сан

Нийгмийн Халамж Хамтын Ажиллагааны Олон улсын сан нь Оюуны Ундраа Группийн санаачлан байгуулсан нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ юм. Тус сангийн үйл ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар 1000 гаруй оюутан сурагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан, нийгэмд оюунлаг боловсролтой иргэдийг бий болгох үйлсэд бодитойгоор хувь нэмрээ оруулж байна.

Сайн номуун хийд

Налайх дүүргийн иргэдийн шүтэх эрхийг хүндэтгэн, тэдэнд итгэл үнэмшил,  итгэл найдвар үргэлж ойр байлгах үүднээс Сайн номуун хийдийг ОУГ өөрийн хөрөнгө болох 4.5 сая доллар зарцуулан барьж байгуулсан юм.

Эрүүл мэндийн хандивын аян

Энэ нийгмийн залгамж халаа, бидний ирээдүй хойч үе болох хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа тавин бид Налайх дүүргийн эмнэлэгийн хүүхдийн тасагт амьсгалын замын өвчинг оношлон эмчлэх тоног төхөөрөмжийг хандивласан.

Дуут усан оргилуур төсөл